Коронавирусийн эсрэг вакцин тариулсан эхний хүмүүсийн дархлаа суларч эхэлсэн тул гурав дахь тунг тарих талаар ОХУ-ын эрүүл мэндийн яам төлөвлөж эхэлжээ.
Тус улсын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко гурав дахь тунгийн талаар албан ёсны зөвлөмжийг энэ долоо хоногт багтааж нийтэд танилцуулах болсныг Коммерсант сонинд өчигдөр мэдээлсэн байна.
ОХУ-д Спутник V вакциныг өнгөрсөн оны намраас сайн дурынхан дээр туршиж эхэлсэн юм. Тэдгээр хүмүүсийн түрүүч нь вакцинжуулалтад хамрагдаад есөн сар болж байгаа ба заримынх нь дархлааны түвшин нь суларч эхэлсэн гэнэ.
Эрүүл мэндийн яамны уг төлөвлөгөөг дэмжиж байгаагаа Москва хотын захирагч Сергей Собянин блог хуудсандаа мэдэгджээ.
Засгийн газар вакцины гурав дахь тунг “гарцаагүй” гэж үзэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ даяар коронавирусийн тархалт эрчимжиж, халдварын шинэ давалгаа эхлээд байгаа. 24 цагийн дотор халдварын 17,378 тохиолдол шинээр нэмэгдсэн тухай Даваа гарагт тус улсын цар тахалтай тэмцэх төв зарлажээ.
Үүнээс Москва хотод 7,584 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь шинээр нэмэгдсэн нийт тохиолдлын бараг 45 хувь болсон байна.
Өчигдөр Думын гишүүдтэй уулзахдаа ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д цар тахлын нөхцөл байдал муудаж байгааг хүлээн зөвшөөрчээ. “Харамсалтай нь коронавирусийн аюул арилах болоогүй байна. Манай улсын зарим бүс нутгуудад нөхцөл байдал цаашдаа хүндрэх төлөвтэй” гэж тэр хэлсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Чукотка мужид ганц ч тохиолдол илрээгүй бол Москва мужид 1,811, Санкт Петербург хотод 1,046, Нижний Новгород мужид 268, Буриадад 243, Воронеж мужид 199 тохиолдол тус тус нэмэгджээ.
Цар тахал эхэлсэн цагаас хойш ОХУ-д нийт 5.26 сая халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 127 мянга орчим хүн нас бараад байна.
Эх сурвалж: Russia Today, ТАСС
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...