Гол дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хөдөлгөөний хязгаарлалт хийж байна гэв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Урин дулааны цаг эхэлж байгаатай холбогдуулан Туул гол дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, томоохон худалдааны төвүүд, Тэрэлж орчмын амралтын газруудаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Зургадугаар сарын 16-наас эхлээд тодорхой үйл ажиллагааг зогсоох захирамж гарсан. Нийслэлийн захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар амралтын хоёр өдөр нийт 1800 гаруй алба хаагч ажиллалаа. Амралтын газруудын үйл ажиллагааг зогсоосон ч ажиллаж байгаа газрууд байгаа учраас зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг холбогдох газруудад өгсөн. Өмнө нь удаа дараа анхааруулаад байхад энэ зөрчил давтагдаад байгаа учраас ингэхээс өөр арга алга. Гол дагуу гэр бүлээрээ зугаалахыг зөвшөөрч байгаа хэдий ч анги хамт, төгсөлт, байгууллагаараа ногоон байгууламж руу зугаалж, архдан согтуурч байна. Амны хаалт зүүх, хүнд хоорондын зай барих, бөөний худалдаа сүлжээ супермаркетад хэрэгжихгүй, хүний бөөгнөрөл их байна.”
“Хөдөлгөөний хязгаарлалт хийж байна. Голын эрэг дагуу хүмүүс бөөгнөрч, архидан согтуурч, дэглэм сахихгүй амны хаалтаа авсан байдалтай байна. Ийм байдалтай үед дэглэм сахиулах үүднээс энэ хязгаарлалтыг тогтоож байна. Гол дагуу морьт эргүүл, завьт эргүүл, машинтай чанга яригчтай, мотоциклтой, явган гээд 1000 гаруй алба хаагч ажиллахад хүн хүч хүрэлцэхгүй байна. Хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүн бөөгнөрсөн газрууд руу явахгүй байхыг зөвлөж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...