Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрүүд болон нөөцийн талбайн ажил, байдалтай танилцлаа.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авалт, тээврийн зардлын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 725 мянга гаруй тонн шаардлагатай. Энэ нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх
- Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, шат дараатай нүүлгэх асуудлыг хэлэлцэх
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах шаардлагатай. Ингэснээр тус дүүргийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ажиллалаа.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн түлшний хэрэглээг тасалдуулахгүй бүрэн хангах бэлтгэл ажлыг шат дараатай, цаг хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, ингэхдээ агаар, орчны бохирдлын үнэлгээг тухай бүрд нь хийж байхыг Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.
2020 оны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хуваан, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад өнгөрсөн онд “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Энэ жилийн хувьд өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 725 мянга гаруй тонн түлшний түүхий эдийг шат дараатай татан авсан байх ёстойгоос одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, Зүүн бүсийн үйлдвэрт 28 мянган тонн, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхийн эдийн буюу мидлингийн нөөц, 855 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүхий эдийг татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удаашралтай байгаа. Одоогоор 26 машин сул зогсолттой байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачааны жингийн хязгаарлалт, зөөвөрлөлтийн маршрутын 60 км нь шороон замтай байгаа зэрэг тулгамдсан асуудлаа “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд танилцууллаа.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...