“Ж.Мөнхбат миний амин хайртай охиныг удаа дараа зоддог нь үнэн боллоо”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ удаа дараа зодож, цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл Ж.Мөнхбат одоо хүртэл мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна.

Тэгвэл Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаар дамжуулан Ж.Мөнхбат охин Б-г нь удаа дараа зодож байсан нь үнэн болохыг бичжээ. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо” гэжээ.

+ There are no comments

Add yours