ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,676 шинжилгээ хийх явцад 2,395 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 83,128 болж байгаа. 2,395 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд дотоодын халдваруудыг дотор нь задалж танилцуулбал,
1,750 нь Улаанбаатар хотод
644 нь орон нутагт бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
-Увс аймагт 99 настай өндөр настан Covid-19 халдвараар өвчилж, эмнэлэгт эмчлэгдэн гэртээ гарсан байна. Иргэд хаана ч явсан амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Өнөөдөр халдвар авч байгаа ихэнх хүмүүс битүү орчинд халдвар авч байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 83128 болж байна. Харин есөн хүн нас барсан. Улаанбаатар хот 1750 хүн халдвар авсан бол хөдөө орон нутгийн 644 хүн халдвар авчээ.
Халдвар авсан бага насны хүүхдүүдийг насаар нь ангилбал:
0-4 насны хүүхэд 105,
5-9 насны хүүхэд 196
10-14 насны хүүхэд 177
15-17 насны хүүхэд 83 хүүхэд нийтдээ 600 орчим хүүхэд халдвар авчээ.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...