Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн.
Сүүлийн өдрүүдэд голын усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид голын усны ослын 2 дуудлагаар 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Тодруулбал зургаадугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгинын амралтын ойролцоо Туул голд 16 настай, эрэгтэй голын салаанд тээглэсэн дуудлагаар Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж аюулгүй болгосон байна.
Мөн 2021 оны 06 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч, 20 орчим автомашинтайгаар голын эрэг дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Түүнчлэн гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 936 том хүн, 460 хүүхэд нийт 1396 иргэнд хүргэж, 383 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 412 автомашиныг холдууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...