Сүүлийн 24 цагт 0-18 насны 618 хүүхдээс коронавируст халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагт 2386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барсан. Тэдний 618 нь 0-17 хүртэл насны хүүхдүүд байна. 2386 иргэнийг насны бүлгээр нь ангилбал 18-39 насны иргэд дийлэнхийг эзэлжээ. 30-34 насны 306 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний дийлэнх нь эхний тунгаа тариулсан эсвэл огт дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байжээ.

Хүүхдүүд халдварт олноороо өртөж байгаа нь эцэг эхчүүд хайнга хандаж, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явах, хүүхдээ амны хаалтгүй авч явах нь түгээмэл байгаагаас үүдэлтэй гэж ЭМЯ-наас анхааруулав. Бага насны хүүхдүүд амны хаалт зүүдэггүй энэ тохиолдолд гадуур битгий яваарай. Мөн хүүхдийн тоглоомын талбайд таваас дээш хүүхдийг нэг дор битгий тоглуулаарай. Хүүхдийнхээ тоглоомыг соданы уусмалаар угаах хэрэгтэй гэж зөвлөв.

+ There are no comments

Add yours