Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн холбооноос 1954 онд баталж 1986 оны их хурлаараа шинэчилж засварласан ОУСХ-ны тунхаглал буюу Сэтгүүлчдийн баримтлах зарчимд 9 зүйлийг тодорхойлжээ. Үүнд:
- Үнэнийг эрхэмлэж, үнэнийг мэдэх гэсэн олон түмний эрхийг хүндэтгэх нь сэтгүүлч хүний нэн тэргүүний үүрэг мөн.
- Энэ үүргээ биелүүлэхдээ сэтгүүлч мэдээ сэлтийг зүй зохисынх нь дагуу цуглуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөө, шударгаар хэлж шүүмжлэх эрхийн зарчмуудыг цаг ямагт хамгаалах
- Сэтгүүлч цаад эх сурвалжаар нь мэдэх зөвхөн тийм л баримтуудад тулгуурлан бичиж мэдээлж байх. Сэтгүүлч чухал мэдээг нуун дарах юм уу, баримт сэлтийг мушгин гуйвуулж болохгүй
- Шинэ сэргэг мэдээ, гэрэл зураг, баримт мэтийг олж авахдаа сэтгүүлч гагцхүү шударга аргыг хэрэглэх учиртай
- Аль нэг хэвлэгдсэн зүйл хор уршиг тарихуйц хуудуутай болох нь нотлогдвол түүнийг засч залруулахын тулд сэтгүүлч бололцоотой бүхнийг хийнэ
- Итгэл хүлээж олж авсан мэдээллийн уг сурвалжтай холбогдох мэргэжлийн нууцыг сэтгүүлч хадгалж байх
- Мэдээллийн хэрэгслээр дэвэргэсэн ялгаварлан гадуурхалт ямар аюултайг сэтгүүлч хүн ухамсарлаж, улмаар арьсны өнгө, хүйсийн ялгаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн юм уу өөр үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарлаар болон бас бус шалтгаанаар ялгаж гадуурхахаас сэрэмжлэхийн төлөө чадах бүхнийг хийх
- Дараах зүйлийг сэтгүүлч мэргэжлийн ноцтой алдаанд тооцно. Үүнд:
-Бусдын бүтээлийг хулгайлах
-Юмыг санаатайгаар мушгин гуйвуулах
-Бусдыг гүтгэх, нэр төрийг нь гутаах, элдвийн нэр хоч өгч доромжлох, хүнийг ул үндэсгүй буруутгах
-Юмыг нийтэд мэдээлэх эсэхийг шийдэхдээ ямарваа нэг хэлбэрээр хээл хахууль авах - Сэтгүүлчид эрхэм нэр төрдөө эзэн болж, дээрх зарчмуудыг ёсчлон биелүүлэхийг өөрсдийн үүрэг гэж үзвэл зохино!!!
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...