ЭМЯ-наас наадам тэмдэглэхгүй байх санал гаргаагүй гэв

Улсын хэмжээнд коронавируст халдварын тоо буурахгүй, улам өсөх  хандлагатай байгаа тул ЭМЯ-наас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас энэ талаар тодруулахад “ЭМЯ-наас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргаагүй. Одоогоор яригдаж байгаа зүйл алга байна” гэв.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барсан. Улмаар манай улсад бүртгэсэн нийт тохиолдол 76084 болж, нийт нас баралт 361-т хүрсэн байна.

+ There are no comments

Add yours