Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах эсэх тухайд МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн захирал Б.Бүрэнбаатар “МҮОНРТ үндсэн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулсаар ирсэн.
Бид энэ удаагийн мэтгэлцээнийг шууд дамжуулах бэлтгэл хангаад байсан. Мэтгэлцээн явуулах тайзны тухайд гурван нэр дэвшигчийг илэрхийлэх өнгөнөөс татгалзаж дундын өнгийг сонгож, МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон mnbworld сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулаар бэлтгээд байсан юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал болон хүний эрх, Монголын эдийн засаг, нийгмийн асуудал гэдэг сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөөд байв.
Мөн мэтгэлцээнийг өнөөдрийн 17:30 цагт эхлүүлж, өмнөтгөл нь 20 минутын хугацаатай байхаар, 17:50-19:50 буюу хоёр цагийн хугацаанд мэтгэлцүүлэхээр бэлтгэл хангаж байлаа.
“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц аваачин Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авчран мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэхээр албан бичиг явуулсан.
Гэтэл тус эмнэлгээс ковид-19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн. Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна” гэв.
Мэтгэлцээнээр хэн нь ямар асуултад яаж хариулж байна, хоолойны өнгө нь хэрхэн өөрчлөгдөж байна, ямар үйлдэл үзүүлж байна зэрэг нь ил харагдаж байдаг. Гэтэл гурван нэр дэвшигчийн нэгийг нь эмнэлгээс нөгөө хоёрыг нь тайзан дээрээс мэтгэлцээнд оролцуулбал тэгш байдал алдагдана. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...