Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардан авсны дараа, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байна. АН эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг нэгтгэсэн хар хүчний эсрэг асар хүнд бөгөөд бохир тулаанд орж ялан дийлсэн. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монголын ард түмний өмнө өөрт байгаа бүх нөөцөөрөө зүтгэх боломжоо олж авсандаа бахархаж байна. Түүхийн эмзэг бөгөөд хариуцлагатай цаг үед үндэстнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна гэдгээрээ бахархаж байна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.
Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана.
Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн биш ээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.
Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Үүнээс хамгаалах вакцин бол эрх чөлөө юм. Миний мөрийн хөтөлбөрийн үндэс суурь нь эрх чөлөө юм. Би дараах үндсэн гурван зарчмыг хатуу баримтлах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө.
Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эрх чөлөөний баталгааг дархлахын төлөө цуцашгүй ажиллах болно. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, улс төрийн албан тушаалтныг хардах, шүүмжлэх эрхийг халдашгүй дархан болгохын төлөө бүхнээ дайчлан ажиллах болно. Би та бүхний улс төрийн эрх, эрх чөлөөний баталгаа нь байна. Төр засагт таны дуу хоолойг сонсдог баталгаа нь байна. Улс орны язгуур эрх ашигт хамаатай эмзэг асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж шийдвэрлүүлдэг байх эрхийг олгоно.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...