Зайсангийн хорих гэж дамжин өнгөрүүлэх хорих ангийг мэдэхгүй, сонсоогүй хүн цөөн биз. Цагтаа алдартай, бүтэлгүй эрчүүдийн зүрхэнд цус хуруулдаг байсан энэ газар одоо сураггүй болсон гэхэд болно. Гишгэх газаргүй шахам шахаж барьсан барилгууд дунд өмнө байсан Хүүхдийн хорих ангийн түүх шороонд шингэх мэт алга болж, шилтгээн шиг байшингууд сүндэрлэсэн газар болсон. Албан тушаалыг авч идэхийн дон мэтээр хүлээн авдаг сувдаг сэтгэлтнүүдийн гараар орсон энэ газарт эдүгээ хэн хүний анхаарал татсан нэгэн эдлэн байдаг нь харин одоогийн Шадар сайд С.Амарсайханых гэж байгаа. Манай Шадар сайд “би цар тахалтай тэмцэж байна, харин надтай тэмцэж байгаа хүмүүс намайг ажил хийлгэхгүй байна…” хэмээн гомдоллодог.
Үнэндээ, нийслэлчүүд, хэвлэлийнхэн, “шударга сэтгүүлчид” Шадар сайд С.Амарсайхантай тэмцэх бүү хэл харин ч хүлцэнгүй ханддаг юм шүү дээ. Даанч манай Шадар сайдын хувьд сэрвийх, сэртийхийг анддаггүй “хобби”-той хүн. Тэр ч утгаараа түүнийг Туулын бургасыг хядаж байхад, Богд уулын ай сав газар компанийн эдлэн газраа тогтоож, Зайсан толгойг эзэгнэж байхад ч чимээгүй байсан. Нийслэлчүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хамтарч зүтгээд ч дийлээгүй орхисон. Харин мөнгө л олж байвал мөр нь хар байх огт хамаагүй мэт аашилдаг энэ хүнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл гэж огт байхгүй бололтой.
Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК одоогийн шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр бүртгэлтэй байгааг та бүхэн харж байна. Туулын бургасыг огтолж, 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн байгаль орчинд нөхөн сэргээгдэх боломжгүй нөхцөл үүсгэж хохирол учруулсан энэ эрх мэдэл нь аагилсан ах дүүс нарт 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон этгээд хэн байв????


Учир нь 2008 оны наймдугаар сард олгогдсон энэ зөвшөөрлийн улмаас Туулын бургасыг огтолж, бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, улмаар хоёр га орчим газрыг сүйтгэж эхэлсэн байдаг. Ингээд зургаан жилийн дараа 2014 оны тавдугаар сард Богдхан уулын Хамгаалалтын газрын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт, шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд зургаан сая 560 мянган төгрөгийн торгууль тавьж, төлүүлж байж. Гэвч 2016 оны есдүгээр сард ашиглаж буй талбайдаа дахин бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж, бургас модыг олноор сүйтгэж эхэлсэн байдаг. Тиймээс хууль зөрчсөн энэхүү үйлдэлд нь салбар яамнаас шалгалт хийж, бетон зуурмаг үйлдвэрлэхээ зогсоох шаардлага хүргүүлсэн ч тус компани шаардлагыг “Биелүүлэх боломжгүй” хэмээн эсэргүүцэж, мод огтолсоор байсан аж. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг гаргаж, Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлолсон бургас, бохирдсон талбайд экологи, эдийн засгийн үнэлгээ хийж, 12 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ингэхэд “Зүүнбаян рефайнери” компани төлбөрийг нөхөн барагдуулсан боловч нөхөн сэргээлт хийхгүй явсаар өнөөдөртэй золгожээ. Тиймээс яамнаас тус компанийн газар ашиглах тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлах арга хэмжээг авсан байна.

Богдхан уулын дархан цаазат бүсэд 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар ашиглаж, эзэмшдэг бөгөөд тэдгээрийн 39 аж ахуйн нэгж Туул гол дагуух онцгой бүсэд Яармагийн гүүрээс Баянзүрхийн товчоо хүртэлх талбайд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан байдаг байна. Мөн үерийн далан бүхий бүсэд амьдарч байгаа айлууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших зөвшөөрөл удаа дараа хүссэн ч аюултай бүс учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй учир Нийслэлийн газрын алба, дүүргүүдийн газраас албанаас тухайн өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, өөр бүсэд газар олгох зэргээр зохицуулалт байнга хийгддэг гэнэ. Харин цахим мэдээллийн санд “Туулын бургасыг хядаад ийм том талбай гаргаад авчээ. Ямар учиртай барилга байшин бариад эхлэв?” хэмээсэн мэдээлэл цацагдаж, Туул голын эргийн бургасыг тайрч, барилгын талбай засаж, суурь цутгасан зураг тархав. Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүс Маршалын гүүрний зүүн талд засмал замаас 5-6 метрийн зайд гурван метрийн өндөр, саарал өнгөтэй төмөр хашааг гурван километр гаруй газар татжээ.
Энэ бол дээр дурдагдсан талбай засаж, тэгшилсэн газрын эзэмших ашиглах эрхийг түдгэлзүүлсэн “Зүүнбаян рефайнери” компани эзэмшил бүс. Бүрэн цутгамал цементэн өнгөтэй тав, зургаан байшинг 2-3 давхар хүртэл цутгасан, хашааны гадна талд “Их Тэнгэр” аялал жуучлалын цогцолборын захиалагч “Зүүнбаян рефайнери” ХХК гүйцэтгэгчээр “Авт” групп ажиллаж буй тухай мэдээллийн самбар байршуулсан зэргээс харахад тус компанийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түтгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон юм алга. Харин энэ талаар тодруулахад холбогдох яамны мэргэжилтэн, “Анх оруулж ирсэн төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл өөр байсан. Одооны энэ зураг бол биш. Тус газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 04-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар мөн хэмээн баталгаажуулсан. 2008 оны наймдугаар сарын 08-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Зүүнбаян рефайнери” компанид 743 дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгосон. 2014 оны тавдугаар сарын 29-нд Богд хан уулын захиргаанаас “Туул”-ын бургас мод сүйтгэсэн зөрчилд 6560940 төгрөгийн торгууль ногдуулж байсан…” гэснээр өөр мэдээлэл өгөхгүй бултав. Тэр бүү хэл мэдээлэл өгөхдөө нэр албан тушаалаа нууцалж, “угаасаа наад компани чинь Шадар сайдын төрсөн ахынх. Сайд болоогүй байхдаа л хүчтэй байсан хүн. Одоо худалч хүнд Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй хүн гэнэ лээ, элдэв юм ярьж байгаад хоолноосоо салмааргүй байна” хэмээн учирлаад зугтчихав…
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....