Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу, Бөмбөгөр худалдааны төвийн гаднах зогсоол талбайг хааж, дахин зөвшөөрөлгүй барьж буй хаалтыг буцаан хурааж авч газрыг чөлөөллөө.
Чөлөөлсөн зам талбайд дахин зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж буй газруудыг Мэргэжлийн хяналтын газарт шалгалт хийлгүүлэхээр хандаад байна.
Цаашид зөрчил гаргасан байгууллагын газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах болно гэж НЗДТГ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Нийтийн эзэмшлийн газар чөлөөлөлтийн явц:
Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байгаа. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, 6 метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон 2 урсгал бүхий авто зам тавигдах юм.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөжээ. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....