Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон медаль хүртээсэн бөгөөд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч, доктор А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр дүнтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргана
Next post Улсын хэмжээнд 17 сая төл бойжиж байна