Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс хасах эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар олон жилийн турш ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлддэг байсан байж болзошгүй асуудалд нэр холбогдсон. Түүний үйлдсэн байж болзошгүй хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ.

МАН-ын дүрэмд Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

+ There are no comments

Add yours