Хятад улсын өнгөрсөн сард хөөргөсөн пуужингийн эх бие хүн амын суурьшлын бүсэд унаж болзошгүй гэсэн болгоомжлол өнгөрсөн долоо хоногийн турш яригдсан юм.
Дэлхийн тойрог замд сансрын хөлөг тээвэрлэн хүргэх үүргээ гүйцэтгэсний дараа уг пуужин ашиглалтаас гарч, хог хаягдал болсон байна. Тэгвэл пуужингийн эх бие Ням гарагт агаар мандалд нэвтрээд үлдэгдэл нь Энэтхэгийн далайд унасан тухай Хятадын сансар судлалын агентлаг өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирснийхээ дараа шатаж устсан бөгөөд үлдэгдэл хэсэг нь Мальдивын арлуудаас баруун зүгт далайн усанд унасан байна.
18 тонн жинтэй Long March-5b пуужин нь сүүлийн гуч орчим жилийн хугацаанд дэлхийн агаар мандалд жолоодлогогүй орж ирсэн сансрын томоохон хог хаягдлуудын нэг юм.
Тиймээс АНУ, Европын сансрын агентлагууд пуужингийн уналтын зам маршрутыг хяналтдаа аваад байв. АНУ-ын засаг захиргаа Хятадын талд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин Хятад улсын төрийн төв хэвлэл өрнөдийн орнууд эрсдлийг “хэт хөөрөгдөж” байгааг шүүмжилж, пуужингийн үлдэгдэл олон улсын усан бүсэд унахаар тооцоолсныг мэдээлж байжээ.
“Сансрын уудмыг эзэмшигч улс орнууд дэлхийн хүн ам, эд хөрөнгөд учруулж болзошгүй аюулыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Сансрын хог хаягдлын стандартыг Хятад улс хангаж ажиллаагүй нь тодорхой байна” гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин пуужинг далайд унахаас өмнө мэдэгдэж байв.
Гэхдээ мэргэжилтнүүд манай дэлхийн гадаргын ихэнх хэсгийг далай эзэлдэг, хүн амьдардаггүй эзгүй газар нутаг их байдаг тул пуужингийн үлдэгдэл хүмүүст аюул учруулах магадлал маш бага гэж үзэж байжээ.
Long March-5b пуужин нь Хятадын анхны сансрын станцын гол модулийг дөрөвдүгээр сарын 29-нд тойрог замд хүргэснийхээ дараа ашиглалтаас гарч, өндрөө алдаж эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...