БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн өнгөрсөн сард гудамжинд бүлэглэн зодоон хийсэн байна.
Одоогийн байдлаар хэрэг прокурорын байгууллагад шилжсэн талаар тус улсын цагдаагийн газар Пүрэв гаригт мэдээлжээ.
Тодруулбал, манай улсын 5 иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдрийн 20:40 цагийн орчимд Сөүл хотын Улжиро сага метроны буудлын ойролцоо бүлэглэн зодолдсон байна.
Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсаныг тогтоосон байна. Зодоон хийсэн 5 иргэний нэг нь тус улсад хууль бусаар оршин суудаг нь тогтоогдсон тул хууль бусаар оршин суудаг иргэнийг Сөүлийн Янгчон дүүргийн Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.
Сөүлийн цагдаагийн газраас эдгээр таван иргэнийг эд хөрөнгийн хохирол учруулж, бүлэглэн танхайрсан хэргээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэдий талууд харилцан тохиролцсон ч Хүчирхийллийн тухай хуулийн дагуу яллан, хэргийг прокурорт шилжүүлсэн” хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...