Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Тус дүгнэлтээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болоод байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.
Тэрбээр “Шинэ Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг боловсруулж, баталсан. Хуулийн ажлын хэсэгт бүх талын төлөөлөл оролцсон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулна гэж заасан байгаа.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан маргаан үүсгээд байгаа, зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгогдоно гэдэг заалт ч үүнд багтана. Гэвч үүнийг тодорхойгүй байна гэж үзээд нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн. Мэдээллийг МАН биш бие даасан гишүүд, иргэд итгэл үнэмшлээрээ гаргасан гэж үзэж байна. Цэц мөн эрхийнхээ дагуу хэлэлцээд дүгнэлт гаргасан.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хэвлэлд нийтэлж, олон нийтэд хүргэх шаардлагатай. Маргаантай олон асуудлыг яаж шийдсэнийг иргэд харах хэрэгтэй. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Үүнийг тойрч ярилцаад Цэц шийдвэрээ гаргасан гэж бодож байна.
Цэцийн хурлын өмнө болсон нөлөөлөх гэсэн оролдлогуудыг хүмүүс сайн мэдэж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй холбогдолтой заалтыг 2025 оноос мөрдөхөөр байсан. Хугацааг нь өөрчлөөд 2021 оноос болгосон ч хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй. Эдгээрийг үндэслээд Цэц шийдвэрээ гаргасан.
Тиймээс Цэцийн дүгнэлттэй холбоотой нэг хүн рүү юм уу нэг нам руу чиглэсэн зүйл хийж байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгөх шаардлагагүй. Үүнийг далимдуулаад янз бүрийн улс төрийн алхам хийгээд байх хэрэггүй гэж үзэж байна” гэлээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн зургаан заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Ингэснээр тус байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
More Stories
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...