Вакцинжуулалтын явуулын цэг бүхий 40 автобусыг өнөөдрөөс ашиглаж эхэллээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Одоогоор вакцинжуулах 120 суурин цэг ажиллаж байна. Түүнээс гадна явуулын 40 автобус бэлдсэн. Энэ нь жижиг оврын 31, том оврын 9 автобус юм. Нэг явуулын цэг нь хоёр автобусаас бүрдэнэ. Нэгэнд нь вакцин хийж, нөгөөхийг нь ажиглалт, хяналтын шугамаар ашиглана. Өөрөөр хэлбэл, түр хүлээлгийн байдлаар ашиглах, иргэдийг вакцины цэгт хүргэх, вакцин хийх зэргээр ашиглах юм. Өгөрөгч бямба гарагт СБД-ийн Эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг дайчлан туршилтаар ажиллуулсан.
Явуулын цэгийн гол үйл ажиллагаа нь суурин цэгт ачаалал үүссэн үед хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Зайлшгүй шаардлага гарвал алслагдсан хороон дээр хүрч ажиллана. Вакцинжуулалтын төлөвлөлтөөр нэг өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой. 1-р болон 2-р тунгийн хяналт харилцан адилгүй байгаа. Хоёр дахь тунг хийхдээ эхний тунг хийсэн үеийнх шиг эмчийн үзлэг, оношилгоо байхгүй, компьютер дээр хадгалагдсан мэдээллийг үндэслэн хийх юм. Харин вакцин хийсний дараах хяналтын хугацаа хүчинтэй” гэв.
Вакцины татан авалт маргаашаас эрчимжиж эхэлнэ. Одоогоо р 600 мянган гаруй иргэн вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн. Тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн бүх иргэний дархлаажуулалтыг бүрэн /1, 2-р тун/ хийхээр төлөвлөж байгаа талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллэ
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...