Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо энэ сард нэвтрүүллээ.
Уг хагалгааг мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон амжилттай хийсэн байна.
Одоогоор хоёр хүнд энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжжээ.
Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.
Энэ төрлийн гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
Цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломж бүрдлээ.
Эх сурвалж: ЭМЯ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...