Дижитал шилжилтийн эрин буюу өнөө үед интернэтийн хэрэгцээ шаардлагын эрэлт хэрэгцээ ихсэж байна.
Энэ нь хүн төрөлхтний оюун санааны хөгжил дэвшилд сайн хэдий ч нөгөө талд интернэтээр үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтад нөлөөлж буй сөрөг талтай.
Тиймээс ч цахим гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх үүднээс сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэж байна.
Цахим ертөнцийн гэмт хэрэг нь ёс бус үйлдэл, сүрдүүлэг, нэр хүндийг гутаан доромжлох зэргээр зогсохгүй цахим шуудангийн луйвар, интернэт залилан, цахим тоглоом татах гэх мэтээр цэцэглэж байгаа юм.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж буй хүмүүсийн ихэнх нь сониуч зан, анхаарал болгоомжгүй байдлаасаа болох тохиолдол цөөнгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж, анхааруулдаг.
Тодруулбал, үл мэдэгдэх харилцагч талаас интернет тоглоомыг үнэгүй татахыг санал болгох, хөнгөлөлт урамшуулал, төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан илгээх, азтан болсон гэх нэрийн дор хувийн мэдээллээ оруулах гэх мэт луйврыг аргуудыг хүмүүст илгээж цахим гэмт хэрэг үйлдэх үндэслэлээ тавьдаг байна.
Тухайлбал өчигдөр “$50-ын үнэтэй байдаг Super Mario 3D World тоглоомыг үнэгүй татаарай гэх мэдээлэл гарч ирэхээр нь татаж авсан юм. Гэтэл гэнэт данснаас маань 213 доллар татагдчихсан. Ингээд гайхаад цагдаад, банканд хандсан. Гэтэл банк миний мөнгө Фэйсбүүк компани руу татагдсаныг хэлсэн. Миний фэйсбүүк хаяг сурталчилгаа явуулах эрхтэй. Уг хаягаа шалгатал 1,000 ам.доллароор гурван удаа бүүст хийх тохиргоо хийсэн байсан. Тиймээс бусад хүмүүст гэж хэлэхэд янз бүрийн мэдэхгүй аппликэйшн, тоглоом хамаагүй битгий татаарай, таны цахим аюулгүй байдалд шууд халддаг юм байна” хэмээн цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэн ярьж, бусдад сэрэмжлүүлсэн юм.
Иймд интернет орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг
227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
228.1.Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...