УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөө өглөө /04.12-нд/ боллоо. Өглөөний шуурхай хуралд дүүргүүдийн удирдлагуудын ирц хангалтгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан шүүмжиллээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй” гэв. 

УОК-ын дарга С.Амарсайхан “Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай” хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Орон нутагт зорчих иргэдийн анхааралд
Next post 733 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ