Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (ОШХС)-гаас Словакийг гэрээ зөрчсөн хэмээн “Спутник V” вакциныг буцааж өгөхийг шаардлаа. Энэ тухай вакцины албан ёсны Twitter хуудаснаа мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-аас нийлүүлсэн вакциныг туршиж байсан лаборатори албан ёсоор Европын холбооны Эмийн хяналтын байгууллагад бүртгэгдээгүй юм байна.
ОШХС-гаас Словакийн Засгийн газар руу вакциныг, бүртгэгдсэн лабораторид туршилт хийлгэх хүсэлт гаргажээ. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Удаа дараа гэрээ зөрчсөн тул бусад оронд вакцин ашиглах боломжийг олгон вакциныг буцаан өгнө үү” гэсэн захиа илгээжээ.
Үүнээс өмнө Оросын “Спутник V” вакцинаас болж Словакт улс төрийн маргаан дэгдсэн юм. Словакийн ГХЯ-ны сайд Иван Корчок Ерөнхий сайдаа, вакцины эхний хэсгийг буухад, нисэх буудал дээр тослоо хэмээн буруутгасан. Ерөнхийлөгч Чапутова мөн “Спутник V” вакцины эсрэг байр суурьтай байгаа юм. Гэвч Ерөнхий сайд Иван Матович вакциныг буцаахгүй гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаар сарын 30-нд Матовичийн засгийн газар огцорсон юм.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...