ҮСХ-ноос мэдээлснээр хоёрдугаар сард хонины, ястай мах 1 кг нь дунджаар 9034 төгрөг байжээ. Харин гуравдугаар сард 11 мянган төгрөг болж, одоо ч энэ хэвээр байна.
Өнгөрсөн оны өдийд хонины ястай махны үнэ 9694 төгрөг байв. Кг тутамд үнэ хоёр мянган төгрөгөөр өсөхөд ямар хүчин зүйлс нөлөөлснийг махны худалдаачин, ХХААХҮЯ-наас тодруулав.
Энэ талаар Махны худалдаачдаас тодруулхад нийслэл рүү нэвтрэх мах ачсан машинуудыг товчоодод чөлөөтэй нэвтрүүлэхгүй байна. Иймд махны нийлүүлэлт буурсан. Мөн иргэдийн худалдан авалт ихээхэн буурсан, ченжүүд үнээ өсгөсөн гэж хариулт өглөө. Үүнээс үүдэн махны үнэ нэмэгдсэн талаар тэд ярив. Харин албаны эх сурвалжаас тодруулахад…”Хэдийгээр олон аймагт халдвар гарсан ч мах ачсан машинуудыг нийслэл рүү чөлөөтэй нэвтрүүлж байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүллээ. Нөөцийн махыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700, үхрийн ястай мах 7700, ямааны махыг 6200 төгрөгөөр борлуулна.
Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн мах борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.
Иргэд нөөцийн мах авахдаа заавал НӨАТ-ын баримтаа аваарай гэж зөвлөж байна. Сүүлийн гурван жилийн дүн мэдээг харвал 2018 оноос хойш мах, махан бүтээгдэхүүний экспорт буурсаар ирсэн.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн оны эхний гурван сард манай улс 4.5 сая ам.долларын үнэ бүхий амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн экспортолжээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар энэ үзүүлэлт 14.2 сая ам.доллар болж өссөн байна” гэсэн тайлбар өглөө.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...