Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Ташгай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ “Хожуул”-ын голын мөс цөмөрч автомашин усанд суусан байсныг Онцгой байдлыг алба хаагчид гарган авчээ.Тодруулбал, өчигдөр орой 22:40 цагт Онцгой байдлын газарт дуудлага өгсөн бөгөөд Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5 км зам туулан 23:12 цагт очиход тус сумын Рашаант багийн төвөөс сумын төвийн чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-ын “Портер” загварын бага оврын ачааны автомашин усанд суусан байсныг 9-ний өдрийн 00:43 цагт татан гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүд зугтжээ 
Next post УИХ-ын чуулганаар “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна