Дархлаажуулалттай холбоотой иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байгаа ажээ.

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад харилт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
Вакцинаа хийлгэнэ.
Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна 
Next post Гадуурхагдаж буй Ази