ЭМЯ: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт халдвар илрээгүй хороо байхгүй

ЭМЯ: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт халдвар илрээгүй хороо байхгүй. Улаанбаатар хот бүхэлдээ голомт болсон. Баянгол дүүргийн 1-25-р хороонд бүгдэн дээр нь халдвар илэрч, сүүлийн 24 цагт 44 тохиолдол бүртгэгдээд байна. Баянзүрх 1-28-р хороонд сүүлийн 24 цагт 95 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүхбаатар дүүрэгт мөн л сүүлийн 24 цагт 55 тохиолдол илэрлээ. Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй адилхан бүх л хороодод халдварын тохиолдол илэрсэн. Халдвар илрээгүй хороо байхгүй тул сүүлийн өдрүүдэд коронавируст цар тахлын ээлжит мэдээлэлдээ хороог зарлахгүй байгаа. Мөн 14 аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж, аймаг болгонд бүртгэгдэж болзошгүй эрсдэлтэй байна

+ There are no comments

Add yours