Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинаас болж нэг иргэн нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр үгүйсгэлээ.

Нийгмийн сүлжээнд өчигдрөөс эхлэн вакцин хийлгэсний улмаас нэг иргэн амиа алдсан тул вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа талаар мэдээлэл гарсан.

Энэ мэдээллийн талаар ЭМЯ-ны өдөр бүр хүргэдэг мэдээллийн цагийн үеэр мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ “Өнөөдрийн байдлаар вакцины хариу урвалаас болж хүндрэл гарсан мэдээлэл байхгүй. Нэг иргэн нас барсан гэх мэдээлэл худал. Одоогоор бүртгэсэн тохиолдол байхгүй байна. Мэдээллийг шалгаж нягталж байан” гэдгийг хэлээд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БГД-ийн 25 дугаар хорооны гурван хотхоны оршин суугчдыг шинжилгээнд хамруулна
Next post “Энхсаран”-тай холбоотойгоор 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ