Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Өчигдөр 17,044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,498 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна.

Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар 1,201 хүн эмчилгээнд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 18-29 насны эрэгтэйчүүдийн 19.1 хувь нь цэргийн алба хаажээ
Next post Оны гарснаар улсын хэмжээнд хагас сая гаруй мал хорогджээ