Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа.

Тэрбээр “Тухайн хорооны дарга тав хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 26 дугаар хороо одоогоор Засаг даргагүй байна. Гэхдээ уг хорооны байранд мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн түр штаб байгуулан, иргэдтэй холбогдон мэдээллийг өгч байна. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хэвийн үргэлжилж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Коронавирусийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар 139,636 хүн хийлгэжээ
Next post Тусгаарлагдаж байсан иргэн цонхоор унаж нас баржээ