Мөнгөн завъяагийн автобусны буудлын орчимд автобус шатсаны улмаас түлэгдсэн хүн байхгүйг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт Онцгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.

Азаар гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УОК: Ирэх даваа гарагаас 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлана
Next post Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна