Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний сарын хүүг 3%, алдагдлыг 0.2%-аас хэтрэхгүй байхаар заасан.
Энэхүү шийдвэр нь дээрх бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж байгаа тул хүчингүй болгохыг шаардан Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн “Ломбард нь санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хамгийн бичил бизнес эрхлэгч юм. Үйлчлүүлэгчдийн авч буй зээлийн дундаж хэмжээ нь 80,000 төгрөг. Иргэд хүүхдэдээ эм авах, банкны зээлийн хүүгээ төлөх гэх мэтээр бичил зээл авдаг.
Бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Засаг газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна. Шаардлагад
Үндсэн хуулийн 19.2 заалтыг зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хандаж тус хуулийг хүчингүй болгуулах. Учир нь онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд хүний эрх зөрчсөн, компаниудын үйл ажиллагааг алдагдуулсан хуулийг цар тахлын үед авах онцгой нөхцөл байдал гэдэг шалтгаанаар баталсныг эсэргүүцэж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ын үндсэн чиг үүргийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг даалгаврыг УИХ-аас өгчээ. Учир нь ШӨХТГ нь аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах ёстой байгууллага атал дээрх хуулийн хэрэгжилтийн хянах, биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх байгууллага болоод байна. Иймд хуулиар хүлээсэн өөрийн үүргээ биелүүлж ажиллах боломжийг олгохыг шаардаж байна.
Иргэний хуулийн дагуу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, хүүг багасгах ёстой атал уг хуулийн зүйл заалтыг үгүйсгэсэн хууль баталсан тул хэрэгжих боломжгүйг бодолцон Иргэний хуульд нийцүүлэн арга хэмжээ авах
Энэхүү хуулиас болж алдагдалд орсон, үйл ажиллагаа нь хаагдсан барьцаалан зээлдүүлэх газруудад нөхөн олговор олгох
Төр аж ахуйн нэгжүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байна” гэв.
Мөн “Ломбард нь Монгол Улсын бүх хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зах зээлийн нэг хувьд ажилладаг тоо бий. Ломбард хаагдсанаар хар зах зээл, далд эдийн засаг нэмэгдэж, хулгайлах гэмт хэрэг өсдөг тоо баримт байдаг бөгөөд үүнийг шийдэх гарц нь ломбард байдгийг олон улсад судлан гаргасан бөгөөд хууль эрх зүйн орчныг нь сайжруулан, стандартыг тогтоон ажиллуулдаг” гэв.
Зах зээлд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байсан бол зардлаа нөхөх боломжгүй болсноор 20 хувь буюу 200 гаруй нь хаагджээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...