Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Эхний үед дархлаажуулалтын байнгын болон түр 22 цэгийг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулж, өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл хэр их байгааг 10 гаруй хоног тандаж үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй. Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Ингэснээр гуравдугаар сарын 9-нд 41 цэг ажиллаж 9470 хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30446 хүнийг вакцинжуулаад байсан. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 16786, онцгой байдлын 1254, цагдаа 3027, мэргэжлийн хяналтын 248, хорооны хэсгийн ажилтан1417, 59-64 насны 118, стратегийн ач холбогдол бүхий байгууллагаын 7360, худалдаа, банк, боловсролын 235, 18-25 нас нэг хүн тус тус хамрагдсан.
Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, спорт зааланд нийт 14 цэг нэмэлтээр байгуулж бэлэн байдлыг хангаснаар дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 17819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна...