Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж, коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул тус аймгийн харьяатаас бусад иргэдийн Хөвсгөл аймаг руу нэвтрэх хөдөлгөөнийг энэ сарын 12-ны 06.00 цагаас 3 сарын 31-ний өдрийг дуустал хязгаарлах шийдвэр гаргалаа.

Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан Рашаант сумын авто замын хяналтын цэгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, Намнангийн ар дахь авто замын хяналтын цэгээр нэвтрүүлнэ. Харин аймаг доторх хөдөлгөөн, аймгаас гарч байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Намнангийн арын постоор тус аймгийн харьяат, мөн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг нэвтрүүлнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сүхбаатар аймаг хүндэтгэн үзэх шалтгаангүй иргэдийг нэвтрүүлэхгүй
Next post Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав