Л.Энх-Амгалан: АНУ-ын Магистр, Бакалаврын сургалтын төлбөрийг 20.000 орчим доллараар багасгах эхний алхам хийгдлээ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа оюутнуудаа АНУ-ын дотоодын сургалтын тарифаар суралцуулах эхний алхмууд хийгдсэн тухай мэдээлжээ. Тэрээр “ОЮУТНУУДАА АНУ-ЫН ДОТООДЫН СУРГАЛТЫН ТАРИФААР СУРАЛЦУУЛАХ, МАГИСТР, БАКАЛАВРИЙН ТӨЛБӨРИЙГ 20.000 ОРЧИМ ДОЛЛАРААР БАГАСГАХ ЭХНИЙ АЛХАМУУД ХИЙГДЛЭЭ.
Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт 3 төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420 оюутанд зээл олгосон байна. 2021 онд гадаадад суралцдаг овюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5,8 тэрбум, Магистр, докторын сургалтын 46 оюутанд 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярьлаа. 10.000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулая. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана.
Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын Их дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол Оюутнуудаа сургах эхний алхамууд хийгдсэн. АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30-40.000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 7-10 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна.”

+ There are no comments

Add yours