Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Гадаад харилцааны сайд Батцэцэг” Манай яамны сайт иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үүднээс сайжруулсан байгаа. Цахим бүртгэлд 90 хоногоор гадаадад зорчих иргэдийг бүртгэж консулын үйлчилгээ шуурхай үзүүлнэ. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна. Нислэгийн хувиарыг 1-2 сарын хугацааны өмнө гаргаж тийзний үнийг бууруулах саналыг УОК-д хүргүүлсэн. Хилийн чанадаас ирэх хүсэлтэй иргэд 9411 иргэн байна. 5 дугаар сарын 1 гэхэд гадаадаас буцах иргэдийг авчрахаар ажиллаж байна. Казакстанд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан Алматирав руу 2021.02.28 өдөр, Унгар улсад суралцаад төгссөн, санхүүгийн хүндрэлтэй байгаа оюутнуудыг ар гэрийнх нь хүсэлтийн дагуу 3 дугаар сарын 3-нд будапешт руу Хүннү айр компаний тусгай үүрийн нислэгээр тус тус авчирахаар болсон байна. Ирээд тусгаарлалтын 10 хоног хүссэн газраа өөрөө сонгож байрлаад 4 хоногийг гэртээ тусгаарлах журмыг дагаж ажиллана” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...