Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очжээ. Өөрийг нь сонгуулиар нэр дэвшиж болох эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүйг би хэлж байсан. Учир нь:
– Үе үеийн, заа бараг бүх Ерөнхийлөгч юм юм руу үсчээд олон жил боллоо. Засгийн газрын ажлыг хийх гэж оролдоно, УИХ-ын ажлыг хийх гэж оролдоно, АТГ-ын ажлыг хийх гэж оролдоно, Прокурорын ажлыг хийх гэж оролдоно, Шүүхийн ажлыг хийх гэж оролдоно… Товчхондоо, “холион бантан”. Үүнийг цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Шинээр эхэлье, “холион бантан”-г цэгцэлье, дахин сонгогдохын тулд эрүүл хүний зүүдэнд ч оромгүй амлалтуудыг өгөхөөс сэргийлье гээд ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуулиа өөрчилсөн. Би ийм өөрчлөлтийг дэмжиж 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан.
– Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин ороход батлагдсан Үндсэн хууль, түүнд орсон бүх нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч хамгийн ихдээ 8 жилээр сонгогддог. Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийн өмнө 2 удаа дөрвөн жилээр буюу хамгийн ихдээ 8 жил, нэмэлт өөрчлөлтийн дараа зөвхөн 1 удаа 6 жилээр ерөнхийлөгч сонгогдох учиртай. Тэгэхээр аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй.
– Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 8-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно.
– Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.
More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...