Хилээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэхийг гурван удаа завджээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоосон байна.

Зориуд нуун далдалсан нийт 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлжээ.

Үүнд,

жимсний чанамал,
даршилсан ногоо,
маргарин,
үзэм,
будаа,
бурам,
сүүн крем,
чихэр,
төмсний гурил,
бялууны гурил,
какао,
хятад архи зэрэг багтсан байсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зарим зах, худалдааны төвүүд маргаашаас уртасгасан цагаар ажиллана
Next post Л.Оюун-Эрдэнэ: Өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг байя