Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т ирүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. УОК уг саналыг хэлэлцсэний дараа 14:00 цагаас Засгийн газар хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм.

2021 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар дотоодын халдвар 776-д хүрээд байна.

Харин Архангай болон Дархан-Уул аймаг халдварын голомтыг зогсоосон сайн мэдээтэй байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвийн хаяг байршилууд
Next post Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж эхэллээ