Зэвсэгт хүчний 336 дугаар анги буюу Зүүнбаянгийн цэргийн ангийн офицер, дэслэгч н.Даваа гарам гэгч ажлын байрандаа архидан согтуурч, ахлагч Б болон гэрээт цэргийн албан хаагч, байлдагч Б нарыг хутгалж хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг хэрэг тус ангийн зенитийн батарейн цэргийн байранд болсон бөгөөд гэмтсэн алба хаагчдад тус ангийн офицер Ж цусаа өгч, тусламж үзүүлсэн гэхээр ихэд ноцтой гэмтэл болсон нь ойлгомжтой харагдаж байгаа юм. Гэмтсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн госпитальд авчран эмчилж байгаа бөгөөд уг хэргийг “ангийн нэр хүндэд халдсан хэрэг болно, нууцал” гэж ангийн захирагч хурандаа А.Болдбаатар машид машид нууцалж байгаа аж. Хамгийн эмгэнэлтэй нь хутгалуулсан гэрээт цэргийн алба хаагчийн гэрээг цуцалж, энгийн иргэн болгосон бөгөөд ар гэрийнхэнд нь “гэртээ болсон явдал, ахуйн хүрээнд үйлдэгдсэн” гэж дарга нарт мэдэгдсэн учир өөр зүйл ярьж болохгүй хэмээн анхааруулсан тухай эх сурвалж бидэнд мэдэгдсэн юм. Мөн энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл гарах юм бол хатуу хариуцлага тооцно хэмээн сүрдүүлсэн нь хэрээс хэтэрсэн увайгүй үйлдэл юм. Цоо эрүүл хүүхдээ цэргийн албанд явуулж, архидан согтуурсан онгироо офицерын гарын шүүсийг хангаж, сүүлдээ бүүр хутгалуулж, хүнд гэмтээсэндээ ар гэрийнхэн бүү хэл ангийн хамт олон ч ихээхэн цочролд ороод байгаа юм байна. Мөн ангийн захирагч хурандаа А.Болдбаатарын дээд дарга нартаа болсон явдлыг худал мэдэгдсэнээс \ахуйн хүрээнд үйлдэгдсэн\ болж зүв зүгээр албаа хааж байсан гэрээт алба хаагчийн гэрээг цуцалсан нь хэрээс хэтэрсэн ичгүүргүй явдал болохыг сануулах юун. Энэ тухай бид албаны хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан боловч тоймтой мэдээлэл өгсөнгүй. Зарим нь бүр ийм хэрэг гарсан тухай огт мэдээгүй, хэмээн мэлзэж байсан юм.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...