“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн захирлууд 2020 онд 5.1-36.5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг авчээ. Тодруулбал, төрийн өмчит тус компанийн зургаан гүйцэтгэх захирал 5.1-8.1 сая төгрөгийн тэтгэмж авсан бол гүйцэтгэх захирал Х.Баатар хамгийн өндөр буюу 36.5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг 2020 оны есдүгээр сард авжээ.


2013 онд байгуулагдсан “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит ХХК нь 43 ажилтантай байна. 2013 онд байгуулагдсан ч Шилэн дансаа 2020 онд л хөтөлж эхэлжээ.
Тус компанийн шилэн дансны мэдээллээс үзвэл 2020 оны хагас жилийн тайлангаар 2.7 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 167.2 сая төгрөгийн орлого олжээ. Үүнийг Цар тахлын үеийн эдийн засгийн горимын УИХ-ын тогтоолоор ноолуурын экспортыг дэмжих зорилгоор холбогдох хураамжийг “Тэг” болгох чиглэлийн дагуу ХААБиржийн зорилтот түвшний орлогын төлөвлөгөө биелэх боломжгүй болсон хэмээн тайлбарласан байна. Мөн хагас жилийн байдлаар 467 сая төгрөгийн өр төлбөртэй байна.
2020 оны арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 634.2 сая төгрөгийн орлого олсны дийлэнхийг арилжааны шимтгэл эзэлж байгаа бол 2.5 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс ложистик төвийн барилгын ажилд 998 сая нь ложистикийн төвийн барилгын ажлын төсөвт шилжүүлсэн бол 92.4 сая төгрөгийг оффисын түрээсийн мөнгөнд буюу нийт зарлагын 50 орчим хувийг уг зардалд зарцуулсан байна.
Тус компанийн борлуулалт маркетингийн зардал 21.4 сая байсан бол ерөнхий ба удирдлагын зардал 730 сая төгрөг байжээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...