Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ амралтын өдрүүдэд хувийн хэвшлийн цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай цахимаар хуралдаж Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу гаргасан журмуудыг танилцуулж, тодруулга асуултад хариулт өглөө.
Н.Тавинбэх “Эрчим хүчний сайдын тушаалын дагуу шинээр гарсан журмуудыг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 388 компанид хүргүүлсэн. Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хоёр өдрийн турш хэсэгчлэн хийсэн хурлын үеэр хөнгөлөлтөд Дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр багтсан эсэх, цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн төлбөрийг хэрхэн тооцох зэрэг асуултууд ирлээ.
Тухайн дулаан дамжуулах төвийн цахилгааны тооцоо нь эзэмшигч байгууллагын үйл ажиллагааны зардалд суусан бол төлбөрийг журмын дагуу бүрэн чөлөөлөх юм. Мөн Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хангамж, хэрэглээг зохицуулах түр журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Шинээр холбогдсон хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” Мөн хэрэглэгчдээс Засгийн газрын тогтоолын дагуу хэдий хэмжээний хөнгөлөлтөд хамрагдаж буй мэдээллийг авах хүсэлтэй байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид уламжилсан”гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...