Улаанбаатар хотод -28 хэмийн хүйтэн байна. Агаарын чанарын үзүүлэлтийг харвал өнөөдөр 08:00 цагийн байдлаар Зуун айл орчмын агаарын бохирдол “Маш их бохирдолтой” буюу >500 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Энэ нь агаарын чанарын индексийн хамгийн муу үзүүлэлт бөгөөд “Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх” гэсэн зөвлөмжийг өгч байна.
Харин энэ үзүүлэлтийг АНУ-ын ЭСЯ-наас хэмждэг агаарын чанарын үзүүлэлт дээр “Индексээс хэтэрсэн” хэмээн тодорхойлж байна. Хэрэв 301-500 дотор байвал “Аюултай” гэж үзэж байна.
Агаарын чанар: 2020.12.21 08:30 цагт
Тэгвэл Зуун айл орчимд өнөөдөр өглөөний 07:00 цагт PM10 тоосонцрын хэмжээ 1,051 хүрсэн бол хүхрийн хэмжээ 385 байна.
“Аюултай” гэсэн үзүүлэлтэд хүрсэн үед “Зүрх болон уушигны өвчин тун ноцтой байдалд хүрнэ. зүрх судасны өвчтэй, мөн өндөр настай хүмүүсийн дунд нас баралтын байдал ноцтой байдалд хүрнэ. нийт хүн амын дунд амьсгалын замын өвчлөлийн ноцтой эрсдэл ноцтой түвшинд хүрнэ” хэмээн үзэх бөгөөд хүн бүрийг гадагш гарахаас зайлсхийхийг зөвлөжээ.
МҮОНРТ орчим “Их бохирдолтой” байгаа бол Нисэх, Толгойт, Баруун 4 зам бага бохирдолтой байна.
Өнгөрсөн жилийн эхний хоёр долоо хоногийн агаарын чанарын үзүүлэлтийг 08:00 болон 20:00 цагийн байдлаар харьцуулав.
График 1. 100 айл орчмын агаарын чанарын үзүүлэл 2019.12.21 ба 2020.12.21
![]()
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....