Коронавирусийн халдвар авсан батлагдсан тохиолдлуудаас авсан шинжилгээний сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хог цэг дээр ил задгай хаясан байна гэх мэдээлэл гараад байна.
Энэ дагуу газар дээр нь очиж, хяналт шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баг гарсан талаар тус газраас мэдээлэв.
МХЕГ-аас өчигдөр “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна.2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4,622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан.
Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4,083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглууллаа. Цуглуулсан 4,548.8 кг хогийг устгаснаас 3,265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгалаа” хэмээн мэдээлжээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...