Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлт, зорилтот бүлгийн өрхөд түлш тараах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 243 борлуулалтын цэгт 1824 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэж, дундын баазуудад 547 тонн түлшний дүүргэлт хийжээ. Уг тээвэрлэлтийг 22 тээврийн компанийн 189 машинаар зөөвөрлөсөн байна. Мөн зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлшийг олгожээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1312 ажилтан гүйцэтгэж байна
Next post Эрдэнэт үйлдвэр, мобиком корпорацийн хамтын ажиллагаа өргөжлөө