Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ “Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавирусийн халдварын хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, тэдгээр иргэнийг түлшээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, дугуй засвар, үсчин, оёдлын цех зэрэг ажил эрхэлдэг байсан хүмүүс олон. Та бүхэн энэхүү түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой шүү” хэмээн зөвлөлөө.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшний түгээлт хэвийн явагдаж байна. Маргааш орой гэхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн түлшийг хүргэж дуусна. Бид шахмал түлшнээс гадна зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Амралтын өдрүүдээр дахин хүнсний тусламж үзүүлэх судалгааг гаргасан байна” хэмээв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...