Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн  байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгасан байна. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагчид ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хүнсний түгээлт хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахина уу
Next post Эрдэнэт үйлдвэр бүх ажилтуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ