Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд хүн амын махны хэрэгцээг хангаж, махны үнийг тогтворжуулах, иргэдийг олноор нь худалдаа үйлчилгээний газарт цуглуулахгүй байх зорилгоор /2020.11.15/-өөс нөөцийн махны худалдааг эхлүүлэхээр болов. Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулах шийдвэрийг гаргасан байна. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдана.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хүнсний бэлэн байдлын удирдлагыг хангах шуурхай штабаас өнөөдөр, маргаашаас эхлэн төвийн зургаан дүүргийн 12 байршилд 2020-2021 оны өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн махны хангамжийг сайжруулах, махны үнийг тогтвортой байлгахын тулд нийслэлийн хэмжээнд 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн махыг өнөөдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 15 байршилд 200 тонн хүртэлх махыг зохион байгуулалттайгаар борлуулна. Өнөөдөр зарим аж ахуй нэгжүүд бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид нөөцийн мах худалдаалах аж ахуй нэгжийн тоог нэмнэ” гэв.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
- II хороо, KFC төвийн баруун талд
- 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
- 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
- 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
- I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
- 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй
- 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар
- Хангай хотхоны гадна талбай
- 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан
- 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
- 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
- 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай
Төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байгааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат хэллээ.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...