Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллахдаа “Баруун талдаа жолооны хүрдтэй, урд нь осолд орж байсан, эвдрэл гэмтэлтэй, 7 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хоригло. Цаг хугацааг нарийн зааж өгөөд хоригло, хязгаарла. Хамгийн гол нь ард иргэдээ сайтар мэдээллээр хангаж, хориглох хугацааг зааж өг. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас зайлшгүй хийх хэрэгтэй байна” гэлээ. Үүнээс үзвэл эрх баригчид өнгөрсөн хавар буюу өмнөх парламент хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Авто, тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах бололтой.
Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Хууль анх батлагдаж байх үед манай улс 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байжээ. Харин 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсжээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32 мянга 100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Ийнхүү 20 жилийн хугацаанд авто тээврийн салбарт асар их өөрчлөлт гарсан учраас Авто тээврийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон юм. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад шинэчлэн найруулсан төслөө батлуулахаар УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлээд байгаа юм.
Энэхүү хуулийн төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай зохицуулалт бий. Тодруулбал, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг дараах байдлаар тусгасан юм.
23.7.Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:
23.7.1.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;
23.7.2.баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;
23.7.3.зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;
23.7.4.тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.
Уг хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн “Сивко консалтинг” хуулийн фирм үнэлгээнийхээ тайланд “Баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хориглох тухай төслийн зохицуулалтын хэрэгжүүлэх хугацааг тусгайлан авч үзэх, ингэхдээ автомашин импортлогчид болон бусад холбогдох этгээд, иргэдэд хохирол учруулахгүй байх боломжит хугацааг тооцоолох, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тусад нь боловсруулж уг зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...