Батлан хамгаалах яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020-2024 онд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын үзэглэсэн уг санамж бичгийн хүрээнд нийслэл хотыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиудыг татан оролцуулах талаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх дөрвөн жил нийслэлд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн замын түгжрэл, нийтийн тээвэр, дулаан хангамж, цэвэр усны шугам, эрчим хүчний дутагдлын асуудал зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд батлан хамгаалахын салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран оролцож, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр “Санамж бичгийн хүрээнд мөн батлан хамгаалахын салбарт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг нээлттэй сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил олгох, ажлын байраар хангах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд хамтран ажиллах болно” гэв.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
